Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд сургалт зохион байгууллаа

authoradmin date16-01-2019, 04:23 category--- 77 Үзсэн

Сүхбаатараймаг дахьшүүхийн тамгын газраас 2019 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд сонгогдсон 143 шүүхийн иргэдийн төлөөлөгчийг чадавхижуулах, шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох, шүүх болон шүүн таслах ажлын талаартөсөөлөл суулгах зорилгоориргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд тус шүүхийн тамгын газрын даргын баталсан "Иргэдийн төлөөлөгчид сургалтхийх нэгдсэн төлөвлөгөө-ний дагуу дотооддоо хөтөлбөр, удирдамж гарган түүнийхээ дагуу уулзалт, сургалтыг зохион байгуулав.

 

Сургалтыг шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг нар "Монгол Улсын шүүхийн тогтолцоо”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, эрх үүрэг”, "Нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”,"Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох тухай” сэдвүүдээр 2019 оны 01 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Сүхбаатар, Асгат, Эрдэнэ цагаан сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд сургалтыг танхимын хэлбэрээр зохион байгуулсан юм.

 

Цаашдаа сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Халзан, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтыг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив