СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

authoradmin date19-01-2023, 09:16 category--- 9 Үзсэн

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
 
2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунтунгалаг, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, тус шүүхийн шүүгч Д.Алтаннавч, шүүгч Н.Баярбаатар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцаж, тус газрын дарга хурандаа П.Наранбаатар болон албаны бусад ажилтнуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, түүн дотор зорчих эрх хязгаарлах ялын онцлог, энэ төрлийн ялыг эдлүүлэх үйл ажиллагаанд гарч буй хүндрэл, шийтгэх тогтоол, магадлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой хүндрэл гарч буй эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлуудын талаар харилцан санал солилцож, эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарвал зохих зарим асуудлуудыг газар дээр нь ирж судалсан нь уулзалт-ярилцлагыг үр дүнтэй болголоо.
 

 

 

 
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив