2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн Эрүү, Иргэний хэргийн тойм

authoradmin date7-07-2016, 03:29 categoryДЗШШ-ийн ШХ-ны тойм 536 Үзсэн

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугарын шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны сонгуулийн ерөнхий менежер Т.Амарбаатарын давж заалдах гомдлоор М.Идэрбатад холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны сонгуулийн ерөнхий менежер Т.Амарбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
2. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүн дэд дарга Т.Мөнхболдын давж заалдах гомдлоор Х.Батмөнхөд холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүн дэд дарга Т.Мөнхболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
3. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Сүхбаатар аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүн дэд дарга Т.Мөнхболдын давж заалдах гомдлоор, түүний гомдолтой Д.Шижирбаатарт холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцээд дугаар захирамжийн нэг дэх заалтад "...70 дугаар зүйлийн 70.5.7” гэснийг "70 дугаар зүйлийн 70.1.7” гэж өөрчлөн, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Ардын намын хорооны гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив