СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

authoradmin date16-09-2017, 11:47 categoryСДЭХАШШ-ийн мэдээ, тайлан 520 Үзсэн

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хагас жилд нийт 79 хүнд холбогдох 62 эрүүгийн хэрэг хүлээн авч, 2 хүнд холбогдох 2 хэргийг нэмэлт мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл хийлгэхээр прокурорт буцаан, 43 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ. Мөн 50 хүнд ял шийтгэл оногдуулсан бөгөөд 18 хүнд холбогдох 17 хэргийн үлдэгдэлтэй байна. Дээрх дүн мэдээг өмнөх оны эхний хагас жилийн байдалтай харьцуулвал:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэрлэсэн гэмт хэргийн төрөл: Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 1 хэргээр буюу 100 хувиар өссөн бол танхайрах гэмт хэрэг 5 хэргээр буюу 55.5 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 2 хэргээр буюу 18.1 хувиар буурчээ.

Мөн 2016 оны хагас жилээр хүчиндэх гэмт хэрэг 2-ийг шийдвэрлэж байсан бол, 2017 оны хагас жилийн байдлаар шийдвэрлэгдээгүй, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг өмнөх оны хагас жилийн байдлаар шийдвэрлэгдээгүй байсан бол энэ онд тухайн төрлийн 1 хэрэг шийдвэрлэсэн нь доорх хүснэгтээс харагдаж байна.

№ Хэргийн төрөл

2016 оны хагас жил

2017 оны хагас жил

Өсөлт, бууралт

Хувь

1

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг

11

9

-2

18.1

2

Танхайрах гэмт хэрэг

9

4

-5

55.5

3

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг

4

4

0

-

4

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг

1

1

0

-

5

Хүчиндэх гэмт хэрэг

2

0

-2

100

6

Хүнийг санаатай алах гэмт хэрэг

2

2

0

-

7

Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг

0

1

1

100

8

Бусад

16

16

0

-

Ял шийтгүүлэгчид: Ял шийтгүүлсэн нийт 50 хүнийг зарим бүлгээр авч үзвэл 4 буюу 8 хувь нь эмэгтэй, 2 буюу 4 хувь нь насанд хүрээгүй этгээд, 20 хувь буюу 10 хүн урьд нь ял шийтгүүлж байсан, 28 хувь буюу 14 хүн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, 6 хувь буюу 3 хүн гэмт хэрэг давтан үйлдсэн, 4 хувь буюу 2 хүн гэмт хэрэг бүлэглэн үйлдэж ял шийтгүүлжээ.

Ял шийтгүүлэгчдээс гэмт хэрэг давтан үйлдэж ял шийтгүүлсэн хүний тоо 6 хүн буюу 66.6 хувиар, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн хүн 7 хүнээр буюу 77.7 хувиар, эмэгтэй 1 хүн буюу 20 хувиар буурсан. Харин согтуугаар үйлдсэн 2 хүн буюу 16.6 хувиар, насанд хүрээгүй 1 хүнээр буюу 100 хувиар тус тус өсчээ.

Утга

2016 оны хагас жил

2017 оны Өсөлт, хагас жил бууралт Хувь

1

урьд ял шийтгүүлж байсан

43

50

7

16.2

2

гэмт хэрэг давтан үйлдсэн

9

3

-6

-66.6

3

Бүлэглэж үйлдсэн

9

2

-7

- 77.7

4

Согтуугаар үйлдсэн

12

14

2

16.6

5

Эмэгтэй

5

4

-1

-20

6

Насанд хүрээгүй этгээд

1

2

1

100

 

Оногдуулсан ялын төрөл: Анхан шатны шүүхээр 2017 оны хагас жилд тîäîðõîé àëáàí òóøààë ýðõëýõ, ¿éë àæèëëàãàà ÿâóóëàõ ýðõèéã õàñàõ ялаар 4, албадан ажил хийлгэх ялаар 2, баривчлах ялаар 3, хорих ялаар 44 хүн шийтгүүлсэн байна. Хорих ял шийтгүүлсэн хүмүүсээс биечлэн эдлүүлсэн 7, тэнссэн 35 хүн байх бөгөөд 1 хүний шийтгэх тогтоолыг хойшлуулж, 1 хүн өршөөлд хамрагдсан байна.

Ялын төрөл

2016 оны

хагас жил

2017 оны

хагас жил

Өсөлт, бууралт

Хувь

1

Торгох

0

0

0

-

2

Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах

5

4

-1

-20

3

Албадан ажил хийлгэх

2

2

0

-

4

Баривчлах

3

3

0

-

5

Хорих

37

44

7

18.9

Ял шийтгүүлэгчдийн насны бүлэг: Ял шийтгүүлэгчдийг насны бүлгээр авч үзвэл 14-15 насны ял шийтгүүлэгчдийн тоо 0, 16-17 насны ял шийтгүүлэгчдийн тоо 2, 18-29 насны ял шийтгүүлэгчдийн тоо 22, 30-34 насны ял шийтгүүлэгчид 13, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчдийн тоо 13 бөгөөд үүнээс 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй ял шийтгүүлсэн хүн байхгүй. Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 22 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 44 хувийг, 30-34 насны ял шийтгүүлэгчид 13 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 26 хувийг, 35-аас дээш насны ял шийтгүүлэгчид 13 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 26 хувийг эзлэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад дийлэнх хэсгийг эзэлсэн хэвээр байна. Энэ нь насны онцлогт тохирсон гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг нэгдсэн байдлаар авч анхаарах шаардлагатайг харуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ял шийтгүүлэгчдийг эрхэлж байсан ажил, сургуулиар нь авч үзвэл: Төрийн захиргааны албан хаагч 1 хүн буюу 2 хувь , төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн албан тушаалтан 1 хүн буюу 2 хувь, малчин 16 хүн буюу 32 хувь, бусад 2 хүн буюу 4 хувь, эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй 30 хүн буюу 60 хувь байна.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:Гэмт хэргийн улмаас нас барсан 8 хүн, 5 хүн хүндэвтэр, 8 хүн хөнгөн гэмтсэн бөгөөд өнгөрсөн оны хагас жилийн байдалтай харьцуулбал хүндэвтэр гэмтэл авсан хүний тоо 4 буюу 400 хувиар, хөнгөн гэмтэл авсан хүний тоо 14.2 хувиар өсч, амь нас хохирсон 2 буюу 20 хувиар, хүнд гэмтэл авсан хүний тоо 1 буюу 100 хувиар буурчээ.

Үзүүлэлт

2016 оны хагас жил

2017 оны хагас жил

Өсөлт, бууралт Хувь

Амь бие,

эрүүл

мэндэд

учирсан хохирол

Амь хохирсон

10

8

-2

-20

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь хохирсон эмэгтэй

0

0

0

-

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь хохирсон насанд хүрээгүй этгээд

0

0

0

-

Гэмтэл

Хүнд

1

0

-1

-100

Хүндэвтэр

1

5

4

400

Хөнгөн

7

8

1

14.2

 

Шүүхээр шийдвэрлэсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2 тэрбум 688 сая 500 мянга 068 төгрөг байна. Үүнээс улсад 1 тэрбум 010 сая 782 мянга 052 төгрөг, иргэдэд учирсан хохирол 1 тэрбум 677 сая 718 мянга 016 төгрөг байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийт хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2 тэрбум 573 сая 243 мянга 537 төгрөгөөр өссөн байна.

Утга

2016 оны 2017 оны Өсөлт, хагас жил хагас жил бууралт

/төг/ /төг/ /төг/

 

1

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол

115.256.531

2.688.500.068

2.573.243.537

 

2

Үүнээс

Улсад

74.275.245

1.010.782.052

936.506.807

 

3

ААНБайгууллагад

0

0

0

 

4

Иргэнд

40.981.286

1.677.718.016

1.636.736.730

 

5

Нйит хураан авсан хөрөнгө

6.960.000

8.700.000

1.740.000

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 2017 оны хагас жилд 13 сэжигтэн, яллагдагчийг баривчлах зөвшөөрөл олгож, 9 сэжигтэнд баривчлах зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Цагдан хорих зөвшөөрлийн 11 нь "оргон зайлж болзошгүй”, 1 нь "оргон зайлсан”, 1 нь "онц хүнд гэмт хэрэг үйлдсэн” зэрэг үндэслэлээр тус тус олгожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74, 75 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 333, 334 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас тодорхойлолт, дүгнэлт гарган ирүүлсэн 1 хүний материалыг хянан хэлэлцсэнээс хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллажээ.

Захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэсэн байдал

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны хагас жилийн байдлаар 64 захиргааны зөрчил хүлээн авснаас 48 зөрчилд захиргааны хариуцлага ногдуулж, 8 материалыг татгалзаж буцаасан байна. Тайлангийн хугацаанд 8 зөрчлийн үлдэгдэлтэй байна.

Утга 2016 оны 2017 оны хагас жил хагас жил

1

Бүгд

33

64

2

Захиргааны арга хэмжээ авагдсан бүгд

32

48

3

Арга хэмжээ авахаас татгалзаж буцаасан

1

8

4

Торгуулсан бүх хүн

6

1

5

Торгуулсан эмэгтэй

-

-

6

Нийт торгуулийн хэмжээ

85000

25000

7

Баривчилсан бүгд

26

47

8

Баривчлагдсан эмэгтэй

 

 

9

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан

-

-

10

Үлдэгдэл

 

8

 

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал шүүхэд хүлээн авсан захиргааны зөрчлийн тоо

93.9 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 43, шүүгчийн тоо 3, нэг шүүгчид 14,3 хэрэг ногджээ. Харин захиргааны зөрчлийн хувьд 1 шүүгчид 18,6 материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив