2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date2-02-2018, 11:46 categoryСДЭХАШШ-ийн ШХ-ны тойм 238 Үзсэн

1. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, А.Сувд-Эрдэнэд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй, зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд 1. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3,5 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг заасныг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-т зааснаар зөрчилд холбогдогч Намсрай овогт Алтанхуягийн Сувд-Эрдэнийг 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 105 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105,000 төгрөгөөр торгохыг дурдав.
2. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Б.Сэргэлэнд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй, зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар холбогдогч Б.Сэргэлэнд 10 /арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 7 /долоо/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив