2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date14-03-2018, 10:50 categoryСДЭХАШШ-ийн ШХ-ны тойм 163 Үзсэн

1. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдсон А.Түвшинжаргалд холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар холбогдогч А.Түвшинжаргалд 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.
2. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зөрчилд холбогдсон Р.Баатарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар холбогдогч Р.Баатарт 15 /арван тав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.
3. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй, Э.Золжаргалд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар арга хэмжээ авахуулах хүсэлттэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зөрчилд холбогдогч Э.Золжаргалд 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ хэрэглэж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулав.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив