БУСДЫН ОРХИЖ, ГЭЭГДҮҮЛСЭН ЭД ЗҮЙЛИЙГ АВЧ АШИГЛАСНЫГ “ЗАВШИХ” ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗНЭ.

authoradmin date18-01-2023, 04:35 categoryСДЭХАШШ-ийн ШХ-ны тойм 23 Үзсэн

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ


БУСДЫН ОРХИЖ, ГЭЭГДҮҮЛСЭН ЭД ЗҮЙЛИЙГ АВЧ 
АШИГЛАСНЫГ "ЗАВШИХ” ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮЗНЭ.


Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/188 дугаартай шийтгэх тогтоол

Тоймын дугаар, огноо: № 01 2023.01.16

Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болсон

Санамж: ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Иргэн Г нэгэн эмийн сангаар үйлчлүүлж байгаад кассын хажуу талын лангуун дээрээс иргэн О-ын мартаж орхисон самсунг-А7 загварын гар утсыг олж, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө авч ашигласан байна.

Эрүүгийн хуульд зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс буюу 300000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор заасан. Сүхбаатар аймгийн прокурорын газраас иргэн Г-г уг гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

"Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйлийг хэлэх бөгөөд Иргэний хуульд зааснаар түүнийг олсон этгээд энэ тухайгаа тухайн байгууллагын захиргаа болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй, шүүгдэгч Г нь энэ үүргээ биелүүлэхгүйгээр олсон гар утсыг өөртөө авч завшсан гэм буруутай гэж шүүх үзсэн.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүнийг 450.000-2.700.000 төгрөгөөр торгож, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заажээ.

Шүүхээс шүүгдэгч Г-н үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн. 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/81630?daterange=2022-01-01%20-%202023-01-15&id=1&court_cat=2&bb=1



Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив