1. Д.Б-н нэхэмжлэлтэй, Н.Б-т холбогдох "гэрлэлт цуцлуулах тухай” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Н.Б нарын гэрлэлтийг цуцалж , нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ц.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Улаан малгайт овогт Цэндийн Нарангэрэл нь 1981 оны 05 дугаар сарын 01-ээс 1982 оныг дуустал, 1986 оны 05 дугаар сард Сүхбаатар аймгийн Уулбаян сумын "Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ