2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date2-02-2018, 11:56 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 577 Үзсэн

1. Д.Цэндбазарын нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хатгин овогт Даанайн Цэндбазар нь 1981 оны 07 дугаар сарын 20-оос 1992 оны 02 дугаар сарын 03-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Жаргалын зам” нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Төрийн банкны нэхэмжлэлтэй, М.Гэрэлтуяад холбогдох "зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,616,095.95 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд "Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2,616,095.95 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн жинхэнэ хариуцагчаар Боржигон овогт Амгаланбаатарын Гантулгыг татаж, хариуцагч А.Гантулгыг олдох хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв. 

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив