2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date6-02-2018, 10:09 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 22 Үзсэн

1. Д.Баасанжавын нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хэрэйд овогт Дамдинсүрэнгийн Баасанжав нь 1983 оны 07 дугаар сарын 01-ээс 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Д.Ганболдын нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Омьби овогт Доржийн Ганболд нь 1974 оны 04 дүгээр сарын 01-ээс 1977 оны 10 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Баянтэрэм сумын "Гайхамшигт” нэгдэлд малчнаар, 1980 оны 08 дугаар сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын "Гайхамшигт” нэгдэлд туслах ажилтнаар тус тус  ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Д.Цогтсэргэлэнгийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Дугарын Цогтсэргэлэн нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ээс 1981 оны 06 дугаар сарын 20-н хүртэл, 1985 оны 01 дүгээр сарын 01-ээс 1987 оны 04 дүгээр сар хүртэл Сүхбаатар аймгийн Халзан сумын "Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1987 оны 04 дүгээр сараас 1989 оныг дуустал ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин хандах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
4. С.Ганчулууны нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Их монгол овогт Санжаазавын Ганчулуун нь 1979 оны 02 дугаар сарын 01-ээс 1979 оны 05 дугаар сарыг дуустал, 1982 оны 08 дугаар сарын 01-ээс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын "Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Ш.Чулуунборын "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тэжгэр овогт Шарын Чулуунбор нь 1978 оны 06 дугаар сарын 14-өөс 1991 оны 02 дугаар сарын 07-ыг хүртэл Сүхбаатар аймаг дахь Материал техникийн хангамжийн удирдах газарт манаачаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1991 оны 02 дугаар сарын 07-өөс 1998 оныг дуустал ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин хандах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
6. Ю.Төрөхнарын "талийгаач нөрөх Б.Энхтуяагийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан талийгаач Орлой овогт Батсүхийн Энхтуяа нь 1985 оны 05 дугаар сарын 01-ээс 1987 оны дуустал, 1989 оны 02 дугаар сарын 01-ээс 1989 оны 10 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын "Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив