2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date14-03-2018, 11:02 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 259 Үзсэн

1. Ш.Ганбаатарын хүсэлттэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Орлойн баян овогт Шагдарсүрэнгийн Ганбаатар нь 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын "Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ш.Түмэнцэцэгийн хүсэлттэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигон овогт Шарав-Арилдын Түмэнцэцэг нь 1984 оны 07 дугаар  сарын 19-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын "Гайхамшигт” нэгдлийн барилгын бригадад шаварчин, будагчнаар, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын "Гайхамшигт” нэгдлийн 2-р бригадад малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3. Ж.Цэвэгжавын  нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Жамбалсүрэнгийн Цэвэгжав нь 1972 оны 07 дугаар сарын 01-ээс 1974 оны 08 дугаар сарын 30-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын "Соёмбо” нэгдэлд туслах ажилчнаар, 1989 оны 06 дугаар сарын 01-ээс 1992 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын "Соёмбо” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив