2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date16-03-2018, 04:34 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 322 Үзсэн

1. Д.Буянтогоогийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Аръяа овогт Дуваагийн Буянтогоо нь 1986 оны 07 дугаар сарын 05-аас 1992 оны 02 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Уулбаян сумын "Сүхбаатарын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Ц.Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох "ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Ч.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Чойдорын Дамдинсүрэн нь 1981 оноос 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын "Гайхамшигт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Д.Түвшинжаргалын хүсэлттэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ангаан овогт Дамданжавын Түвшинжаргал нь 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Сүхбаатар аймгийн шүүхэд жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Ө.Цоггэрэлийн хүсэлттэй "хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, цалингийн лавлагаанууд жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1980.06.20-ны өдөр олгосон 413196 дугаартай Санжийн Цоггэрэл гэсэн нэртэй цэргийн батлах, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Санжийн Цоггэрэл гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн 1983.07.18-ны өдрийн 45 дугаартай Санжийн Цоггэрэл гэсэн нэртэй тушаал, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 42/15-ны өдрийн цалингийн лавлагаа зэргийн жинхэнэ эзэмшигч нь Хавхчин овогт Өлзиймөнхийн Цоггэрэл мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив