2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм

authoradmin date2-08-2018, 05:52 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 93 Үзсэн

1. Р.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийгхянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хадны лам овогт Рэнчингийн Мягмарсүрэн нь 1981 оны 07 дугаар сараас 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын "Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Б.Мөнхтуулын нэхэмжлэлтэй "Х.Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан талийгаач Хатгин овогт Хас-Очирын Бямбасүрэн нь 1994 оны 02 дугаар сарын 20-оос 1996 оны 10 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Түмэнцогтын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Ч.У-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ц-д холбогдох "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Ч.У, Ц.Ц нарын гэрлэлтийг цуцалж, охин Ц.М-ыг эх Ч.У-ийн асрамжид үлдээхээр зохигчид тохиролцсон болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 

4. А.Амарбаатарын нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийгхянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сумъяа овогт Авирмэдийн Амарбаатар нь 1981 оноос 1982 оны 06 дугаар сар хүртэл, 1985 оны 08 дугаар сараас 1991 оныг дуустал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Жаргалын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, 1992 оноос 1994 онуудад ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

5. Ж.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Намж овогт Жамбалын Эрдэнэцогт нь 1981 оноос 1983 онд хугацаат цэргийн албанд явах хүртэл, 1986 оны 08 дугаар сараас 1990 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын "Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

6. Ж.Эрдэнэцогтын нэхэмжлэлтэй "цэргийн батлах болон 54 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч 629151 дугаартай Жамбалын Эрдэнээ нэртэй цэргийн батлахын лавлагааны жинхэнэ эзэмшигч нь Намж овогт Жамбалын Эрдэнэцогтыг мөн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Х.Наранбулагийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хавхчин овогт Хаянхярваагийн Наранбулаг нь 1981 оноос 1991 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Жаргалын зам” нэгдэлд малчнаар, 1991 оноос 1995 он хүртэл "Жаргалын зам” хувьцаат компанид малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

8. Ц.Чимгээгийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Самдан овогт Цэгмидийн Чимгээ нь 1984 оны 08 дугаар сарын 07-оос 1985 оны 10 дугаар сарын 25-ыг хүртэлСүхбаатар аймгийн Наран сумын 8 жилийн дунд сургуулийн байрын хүмүүжүүлэгчээр, 1985 оны 10 дугаар сарын 25-аас 1987 оны 07 дугаар сарын 16-ыг хүртэл Наран сумын хүний эмчийн салбарт галчаар тус тус ажиллаж байсныг тогтоож, 1987 оны 07 дугаар сарын 16-аас 1989 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

9. Я.Аюушмаагийн нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тооны овогт Ядамжавын Аюушмаа нь 1986 оны 06 дугаар сарын 10-аас 1988 оны 03 дугаар сарын 05-ыг хүртэл "Шарга” кино театрт цэвэрлэгчээр, 1988 оны 03 дугаар сарын 05-аас 1993 он хүртэл "Шарга” кино театрт монтажчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив