Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн тойм

authoradmin date7-11-2018, 11:28 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 134 Үзсэн

1.Д.Төмөрбаатарын хүсэлттэй "ажиллаж байсан байдал тогтоолгох” тухайхэргийг хянан хэлэлцээдИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бонгойд овогт Дорждэрэмийн Төмөрбаатар нь 1974 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын "Хөгжилт” нэгдэлд туслах ажилчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарыг дуустал, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оныг дуустал Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрт тааз чимэглэлийн эрхлэгч, жүжигчнээр тус тус ажиллаж байсныгтогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Ч.Сүхбаатарын нэхэмжлэлтэй "ажиллаж байсан байдал тогтоолгох”тухайхэргийг хянан хэлэлцээдМонгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ниндэв овогт Чулуунборын Сүхбаатар нь 1985 оноос 1986 оны 09 дүгээр сар хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын "Хөгжилт” нэгдэлд малчнаар, 1991 оноос 1993 он хүртэл Сүхбаатар аймгийн Онгон сумын "Хөгжилт” нэгдэлд болон "Бадрах” хувьцаат компанид эдийн засагчаар тус тус ажиллаж байсныгтогтоож,1993 оноос 1997 онуудад ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийгхангаж шийдвэрлэв.

3.Г.Дулмаагийн хүсэлттэй "ажиллаж байсан байдал тогтоолгох”тухайхэргийг хянан хэлэлцээдИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хатагин овогт Гомбын Дулмааг 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4.Ж.Отгонбаярын хүсэлттэй "ажиллаж байсан байдал тогтоолгох”тухайхэргийг хянан хэлэлцээдИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сэрээтэр овогт Жүгдэрнамжилын Отгонбаяр нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын "Эх орны төлөө” нэгдэлд малчнаар ажиллаж байсныгтогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

 

Тойм бичсэн: ШХНБД Х.Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив