Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрөөс 2019.12.06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэргийн тойм

authoradmin date6-12-2019, 10:16 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 71 Үзсэн

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2019.12.02-НЫ ӨДРӨӨС
 2019.12.06-НЫ ӨДРИЙН ШҮҮХ 
ХУРАЛДААНЫ ТОЙМ
 
 
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 
А.Цэвэгмидийн нэхэмжлэлтэй, Дорнод бүсийн эрчим хүчний систем, төрийн өмчит хувьцаат компаний Сүхбаатар аймаг дахь салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Т.Болдхуягийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар хөгжил, үйлдвэрлэл технологийн парк, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох цалин 1,450,000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Д.Ариунболдын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Соёлын төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Сүхбаатар хөгжил, үйлдвэрлэл технологийн парк, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын  нэхэмжлэлтэй,  хариуцагч Талын Жин ХХК-нд  холбогдох үндсэн зээл 8,750,000 төгрөг, зээлийн хүүнд 2,669,306,85 мөнгө, алданги 5,709,653,42 мөнгө, нийт 17,128,960,27 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Р.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Ягаанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35.191.233 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Ягаанцэцэг өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаагаар хойшлуулав.
 
2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 
Х.Додонжавын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
З.Очмөнхийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
 
Ч.Энхчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Эрдэнэбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулах  тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 
 
 
 
 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив