СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХИЙН 2020.01.13-НЫ ӨДРӨӨС 2020.01.17-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

authoradmin date20-01-2020, 03:33 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 392 Үзсэн

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮХИЙН 2020.01.13-НЫ ӨДРӨӨС 2020.01.17-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ
ТОЙМ 
2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар 
Г.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Дөрвөлж ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар 
ХААН банк Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар
 Төмөржингийн нэхэмжлэлтэй Про-Импекс ХХК-нд холбогдох зээлийн төлбөрт нийт 5 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүх хуралдааныг хойшлуулав. 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар
Д.Болор-Эрдэний нэхэмжлэлтэй Про-Импекс ХХК-нд холбогдох зээлийн төлбөрт нийт 7 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар 
Ц.Цогтбаатарын нэхэмжлэлтэй Хун Ша И Жань ХХК-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шийтгэлийг нөхөн бичилт хийлгэх, ажил хавсран гүйцэтгэсний төлбөр болох 2 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.


СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив