Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны өдөр хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тойм

authoradmin date17-04-2020, 11:17 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 336 Үзсэн

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 17-ны
өдөр хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тойм

Иргэн Д.Анхбаяр, Д.Саранцэцэг, С.Баяржунт, Т.Амартайван, У.Амгаланбаатар, Ч.Цэндсүрэн, Д.Энхтуяа, Т.Эрдэнэцэцэг, Ц.Батцэнгэл нарын "ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай, Я.Түмэннастын "цагаатгалын нөхөн олговор 40,000,000 төгрөг гаргуулах” тухай, С.Улаанхүүхэний "цагаатгалын нөхөн олговор 80,000,000 төгрөг гаргуулах” тухай, Ш.Отгоны "хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэв.
.Дөлгөөний нэхэмжлэлтэй, С.Мөнхзул, Г.Түвшинжаргал нарт холбогдох "8,000,000 төгрөг гаргуулах” тухай, Г.Дөлгөөнөөс "1,718,000 төгрөг гаргуулах” тухай С.Мөнхзул, Г.Түвшинжаргал нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлцэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Мөнхзул, Г.Түвшинжаргал нараас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дөлгөөнд олгуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 818,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Дөлгөөнөөс гаргуулж хариуцагч С.Мөнхзул, Г.Түвшинжаргал нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9,826,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив