Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй.

authoradmin date20-01-2023, 04:39 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 208 Үзсэн

                                                          ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ 

Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр
шаардах эрхтэй.


Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.03-ны өдрийн шийдвэр № 400
Тоймын дугаар, огноо: № 01, 2023.01.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.


Иргэн А нь " иргэн Б-д зодуулсны улмаас шүд гэмтэж, эрүүл мэндэд хохирол учирсан үндэслэлээр эмчилгээний зардалд 12.120.000 төгрөг, Улаанбаатар хот явах, ирэх унааны болон бусад зардалд 720.277 төгрөг нийт 12.840.277 төгрөг гаргуулж, хохирлоо арилгуулхаар шаарджээ.
Хариуцагч Б нь "саяхан А-тай тааралдахад шүдээ хийлгээгүй, хэвээрээ байсан, шүд хийлгэсэн мэтээр хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн, миний буруугаас түүнд гэмтэл учирсан гэдэгтэй маргахгүй, гэхдээ төлбөр хэтэрхий өндөр байна” гэж маргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн улмаас иргэн А-ийн биед 2 шүдний булгаралт, 2 шүдний сулрал бүхий гэмтэл учирсан. Иргэн А нь 4 шүдээ эмчлүүлэхээр нэгэн шүдний эмнэлэгтэй гэрээ байгуулж, шүдний ажилбараа эхлүүлсэн, эмчилгээний төлбөрт 12.120.000 төгрөг, шатахууны зардалд 388370 төгрөг, худалдан авсан эмийн төлбөрт 10.100  төгрөг нийт 12.518.470  төгрөгийн зардал гаргаж хохирсон болох нь тогтоогдсон.
Хуульд зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй тул 12.518.470 төгрөгийг иргэн Б-ээс гаргуулж, иргэн А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 321.807 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/123923?daterange=2022-01-01%20-%202023-01-19&id=1&court_cat=1&bb=1


Тоймыг бэлтгэсэн:
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа





Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив