СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

authoradmin date14-02-2023, 09:31 categoryСДИХАШШ-ийн ШХ-ны тойм 373 Үзсэн

    ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ХҮЧИН ТӨГӨЛДӨР БУС ХЭЛЦЭЛ ХИЙСЭН ТАЛУУД
ШИЛЖҮҮЛСЭН БҮХ ЗҮЙЛЭЭ ХАРИЛЦАХ БУЦААХ,
БОЛОМЖГҮЙ БОЛ ҮНИЙГ ТӨЛӨХ ҮҮРЭГТЭЙ


Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.14-ний өдрийн шийдвэр №415
Тоймын дугаар, огноо: №02, 2023.02.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Г-ээс "... үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 5,620,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... Х-ээс газар худалдан авахаар тохиролцож,  уг газар дээр бууж хашаагаа татсан боловч газрын гэрчилгээг гаргаж өгөөгүй 2 жил өнгөрсөн. Эрх бүхий байгууллагаас газрыг дуудлага худалдаагаар худалдаж, улмаар Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, эрх баталгаажсан. Х нь өөрийгөө дээрх газрыг худалдах эрхтэй мэтээр ойлгуулсан” гэжээ.
Хариуцагч Х нь "... миний бие Засаг даргын Тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хорооллын хашаа барих ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээнд гүйцэтгэгч тал "газар худалдан авсан этгээдийн газрын гэрчилгээг авахад холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан тул газрыг худалдах эрхтэй,  5,620,000 төгрөгийг төлөхгүй”  гэж маргасан байна. 
 Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх талаар хуулиар зохицуулсан. Г болон Х нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, өөрөөр хэлбэл, хариуцагч Х нь төрийг төлөөлөх эрхгүй, тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн байна. Иймд Г, Х нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Г-ийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 


Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос:
И-мэйл:https://shuukh.mn/single_case/124044?daterange=2022-01-01%20-%202023-02-10&id=1&court_cat=1&bb=1


Тоймыг бэлгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн шүүгч  Ц.Эрдэнэзуу



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив