МӨНХХААН СУМАНД НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-ИРГЭДЭД ОЙР ҮЙЛЧИЛГЭЭ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

authoradmin date27-09-2017, 03:20 categoryМэдээлэл 47 Үзсэн




Шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр нар  2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  иргэд болон төрийн байгууллагын ажилтан, албан хаагч нарт  


-"Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчид хөлс олгох, сонгон шалгаруулах журмууд,
-” Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, ” "Эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах”, 
- "Шүүхэд өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч  хэрхэн томилох тухай”, 
- Багийн засаг дарга нарт "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”,  багийн засаг дарга тодорхойлолт гаргахдаа анхаарах асуудлын талаар, 


- Мөн насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  тус  сумын ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн 5 бүлгийн сурагчдад "Гэмт хэргийн тухай ойлголт”, Насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогчийн тухай " сэдвүүдээр сургалт, мэдээллийг тус тус  хийлээ.  
Түүнчлэн  2017 оны хагас жилийн шүүн таслах ажлын талаар болон Мөнххаан сумаас гэмт хэрэгт холбогдсон этгээдийн судалгаа  зэргийг танилцуулж,  тэдний сонирхсон асуултанд хариулт өгч санал бодлоо солилцож, гарын авлага тараалаа. 
Шүүхийн тамгын газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 40 гаруй албан хаагч, иргэд, 5 багийн засаг дарга, ерөнхий боловсролын дунд ангийн  90-ээд хүүхэд хамрагдсан бөгөөд сургалт мэдээллийн дараа  иргэдэд зөвлөгөө өгч, 5 нэхэмжлэл хүлээн авч ажиллаа.
Тус сургуулийн "Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийн багш хүүхдүүд үйл ажиллагааныхаа талаар саналаа хэлж, шүүхийн үйл ажиллагаатай танилцахаар боллоо.
Иргэдийн хувьд шүүхийн үйлчилгээг хөдөө суманд ирж өгсөнд баярласан сэтгэлээ илэрхийллээ. 

 

 

 

 

 

 

 

 










Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив