шүүхийн захиргааны ажилтны мэргэшил, ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгууллаа.

authoradmin date10-10-2017, 06:29 categoryМэдээлэл 20 Үзсэн

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А/42, мөн хүний нөөцийн газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 04/797 дугаартай албан бичгүүдийн дагуу, шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн түвшинг тогтоох   шалгалт,  ёс зүй, харилцаа хандлагын тодорхойлох ажлыг зохион байгууллаа. Үүнд: 
1. Дээрх ажлыг зохион байгуулах комисс томилсон тухай тамгын газрын даргын  2017 оны 09 дүгээр сарын 20-ны  өдөр А/57 дугаартай тушаал гарч,  комиссын даргаар Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюунтунгалаг, гишүүдэд  Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа, шүүгч Б.Цэрэнханд, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг, шүүгчийн туслах Б.Батзаяа нар томилогдон ажиллаа. 
2. Комисс нь  бэлтгэл ажлаа хангаж,  2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр  шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн түвшинг тогтоох шалгалтыг зохион байгууллаа. 
Шалгалтанд: шүүхийн тамгын газрын  нийт 17  албан хаагч оролцохоос  өвчтэй 1,   чөлөөтэй 2 ажилтан байсан бөгөөд 14 албан хаагч хамрагдлаа. Үүнд: шүүгчийн туслах 7, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 3, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах , архив бичиг хэргийн эрхлэгч  нягтлан бодогч тус бүр нэг нэг оролцсон болно. 
Шалгалтанд оролцсон нийт захиргааы албан хаагч нар  мэргэшлийн түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгч, ёс зүй, харилцаа хандлагын түвшин тодорхойлход бүгд сайн үнэлгээ авлаа.

Шалгалтын талаарх илтгэх хуудсыг шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газарт хүргүүллээ.  

 

 

 

 

 




































































2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр "Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал, 15.3, 15.4,15.5, 15.14 дүгээр  зүйлүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйл зэрэг зөрчлийн тухай хуулийн зарим зүйл ангиар сургалт зохион байгууллаа. 
Сургалтыг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг удирдан явууллаа.
Сургалтаар: Зөрчлийн ангилал, шинээр зөрчилд тооцогдох үйлдэл, гэмт хэргээс зөрчилд тооцогдсон үйлдэл, хэрэг зөрчлийн уялдаа, зарим зөрчлийн онцлог шинж гэсэн агуулгын хүрээнд бодлого тест  дээр ажиллуулж, харилцан ярилцаж явуулсан нь үр дүнтэй, ач холбогдолтой анхаарал татсан сонирхолтой сургалт боллоо.
Сургалтанд : Шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар болон бусад ажилчид оролцлоо. 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив