Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилчдын ажил, мэргэжил, спортын өдөрлөг 2015 тэмцээнд амжилттай оролцлоо

authoradmin date4-05-2015, 11:20 categoryМэдээлэл 635 Үзсэн

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зохион байгуулж буй Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын
"Ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээн Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
 
 
 "Ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын 19 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүх, шүүхийн тамгын газар,    Хэнтий аймгийн Хэрлэн суман дахь Сум дундын 28 дугаар шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүх, Дорнод аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүх, Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Сум дундын 29 дүгээр шүүхүүдийн баг тамирчид 2015 оны 04 дүгээр сарын 30-наас 2015 оны 05 дугаар сарын 01-ний  өдрүүдэд ажил мэргэжлийн ур чадвар болон спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сориж өрсөлдлөө.
Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажил мэргэжлийн ур чадварын уралдаанд Сум дундын 19 дүгээр шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон 1 дүгээр байранд шалгарлаа.
Спортын 6 төрөлт тэмцээнд:
1. Ширээний теннис / эмэгтэй / шүүгчийн туслах Э.Цолмон алтан медаль
2. Снукер билльяард /эрэгтэй / Сум дундын 19-р шүүхийн шүүгч С.Насанбуян алтан медаль
3. Снукер билльяард /эмэгтэй / Сум дундын 19-р шүүхийн Ерөнхий шүүгч П.Болормаа алтан медаль
4. Сагсан бөмбөг эмэгтэй баг тамирчид алтан медаль
5. Гар бөмбөг эмэгтэй баг тамирчид алтан медаль
6. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 7 дугаар бүсийн "Ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг-2015” тэмцээний багийн нийлбэр дүнгээр манай  хамт олон тэргүүлж, өргөмжлөл, шилжин явах цомын эзэн боллоо.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив