Буудлагын тэмцээнд амжилттай оролцлоо

authoradmin date6-02-2018, 11:22 categoryМэдээлэл 195 Үзсэн

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний жилийн ойд зориулсан "Жанжны мэргэн буудагч 2018” тэмцээн 2018 оны 02 сарын 02-ны өдөр, Монгол улсад биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан "Хийн буудлагын аймгийн аварга шалгаруулах” тэмцээн 2018 оны 02 сарын 03-ны өдөр Баруун-Урт хотод тус тус  зохион байгуулагдлаа. 
Тус тэмцээнүүдэд албан байгууллага, аж ахуйн нэгжийн нийт 40 гаруй баг оролцсоноос Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах С.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй Сүхбаатар аймгийн шүүхийн баг "Жанжны мэргэн буудагч тэмцээнд” нийлбэр оноогоор тэргүүн байранд шалгарч алтан медаль, ганцаарчилсан төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон 2 дугаар байранд шалгарч мөнгөн медаль, Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр 2 дугаар байранд шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо.   
Тэмцээнд оролцсон баг тамирчдад шүүхийн хамт олон баяр хүргэж  нэг сарын цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олголоо. 
Баг тамирчиддаа цаашдын тэмцээн уралдаандаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе. 

 

 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив