Шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай

authoradmin date5-12-2018, 11:14 categoryМэдээлэл 10 Үзсэн

 
Шүүгчид нэр дэвшигчийн талаар
олон нийтээс мэдээлэл авах тухай 

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт"Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасан.

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тушаалаар "Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт” зарласан. Тус шалгалтад оролцож буй хуульчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хороо тухайн нэр дэвшигчийн "намтар судлах” шалгалтын ажиллагааг явуулж байна.

       Иймд Та дараах линкээр холбогдон Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад оролцож буй хуульчдын мэдээлэлтэй танилцах боломжтой бөгөөд нэр бүхий хуульчид холбогдуулан хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, гишүүдэд нэр заан хаяглаж, эсхүл Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албанд ирүүлэх боломжтой болохыг мэдэгдэе. 
 
http://www.judcouncil.mn/sheztogtool/8186--.html

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив