Волейболын тэмцээн зохион байгууллаа.

authoradmin date4-03-2019, 04:43 categoryМэдээлэл 28 Үзсэн

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Аймгийн биеийн тамир спортын газартай хамтран Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд "Эмэгтэй волейболын аварга шалгаруулах” тэмцээнийг 2019.03.02-2019.03.03-ний өдрүүдэд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн спорт зааланд зохион байгууллаа.

Тэмцээнд 25 байгууллагын 27 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс

1 дүгээр байранд - Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын баг шалгарч алтан медаль, мөнгөн шагнал , шилжин явах цом

2 дугаар байранд – "Сийлэнгоо” бүсгүйчүүдийн нэгдэл 1 дүгээр баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медал

3 дугаар байранд – Аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 дугаар баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал,хүрэл медалийн эзэд болоо.

Мөн тэмцээний:

Шилдэг холбогчоор - Аймгийн нэгдсэн эмнэлгийн багийн холбогч Б.Сарангэрэл

Шилдэг довтлогчоор – Аймгийн шүүхийн багийн довтлогч Б.Батчимэг

Шилдэг хөгжөөн дэмжигч байгууллагаар- Сийлэнгоо бүсгүйчүүдийн нэгдэл шалгарлаа.

 

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

 

 

 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив