"ШҮҮХ - МИНИЙ НҮДЭЭР" СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

authoradmin date30-04-2019, 10:38 categoryМэдээлэл 24 Үзсэн

"ШҮҮХ МИНИЙ НҮДЭЭР” ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус шүүхийн тамгын газрын "Олон нийттэй харилцах ажлын хэсэг”-ээс санаачлан Баруун-Урт хотын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Шүүх-Миний нүдээр” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дүнгээ гаргалаа.
Уралдаанд ирүүлсэн эссэ бичлэгүүдээс
"Тэргүүн” байранд 3 дугаар сургуулийн 11А  ангийн сурагч  Б.Дэлгэрмөрөн
"Дэд” байранд 2 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч М.Хүслэн 
"Гутгаар” байранд 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 12Б ангийн сурагч А.Сумъяажав нар шалгарсан байна. 
Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдад  Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Баатарсүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярцогт, Тамгын газрын дарга Ц.Ганхуяг нар шагналыг гардуулж, оролцогч нарт цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөв. 

 

 

 

 

 

 

 

 


 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив