ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ДУРСАМЖ ЯРИЛЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

authoradmin date5-06-2019, 04:54 categoryМэдээлэл 19 Үзсэн

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ
15 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ДУРСАМЖ ЯРИЛЦЛАГА”
ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "15 жил 5 ажил” төлөвлөгөө баталж уг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн "Дурсамж ярилцлага”-ын арга хэмжээнд Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон урилгаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч асан С.Өлзийсайхан, шүүгчээр ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг, болон шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян, өмгөөлөгч Д.Зулаа, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар оролцлоо.  
Уг арга хэмжээг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд тус шүүхэд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа үе үеийн төлөөллүүд оролцож ажиллаж байсан талаараа сургамжтай бас сонирхолтой сайхан түүх, үйл явдлуудынхаа талаар дурсан ярилцаж, ахмадынхаа сургаалыг сонссон сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний үеэр нийт шүүгч, ажилтнууддаа дурсгалын зүйл гардууллаа.
Захиргааны хэргийн шүүхэд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нийт шүүгч ажилтнууддаа Монгол улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

 

 






Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив