“Зарлигаар өргөмжлөгдөж, зүтгэлээр манлайлсан он жилүүд” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

authoradmin date14-10-2019, 05:56 categoryМэдээлэл 48 Үзсэн

"Зарлигаар өргөмжлөгдөж, зүтгэлээр манлайлсан он жилүүд”
хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Шүүх эрх мэдлийн  байгууллагад тасралтгүй 38 жил, үүнээс шүүгчээр 24 жил ажиллаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 157 тоот зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж тус шүүхээс өндөр настны тэтгэвэрт гарсан Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Доржпаламын Сугар-т хүндэтгэл үзүүлэх "Зарлигаар өргөмжлөгдөж, зүтгэлээр манлайлсан он жилүүд” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. 
Уг арга хэмжээг Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар, Монголын шүүгчдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбар хамтран зохион байгуулсан ба арга хэмжээнд тус шүүхийн шүүгч, захиргааны ажилчид, аймгийн прокурорын газар, аймгийн цагдаагийн газар, монголын өмгөөлөгчдийн холбооны тус аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгчид урилгаар оролцож Д.Сугар шүүгчид хүндэтгэл үзүүллээ.
Шүүх эрх мэдлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Д.Сугар шүүгчийг Монголын хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг арга хэмжээний үеэр шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг гардуулж баяр хүргэлээ. 
Д.Сугар шүүгчдээ эрүүл, энх урт удаан наслахыг хүсэн ерөөе. 

Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Шүүхийн тамгын газар

 

 

 

 

 

 

 

 







Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив