Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

authoradmin date28-10-2019, 05:26 categoryМэдээлэл 17 Үзсэн

Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын олон нийттай харилцах багийн төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй өдөрлөг”-ийг Мөнххаан суманд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн арга хэмжээг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Батзориг, эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг нар зохион байгуулсан бөгөөд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалын ач холбогдол, иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт сэдвийн хүрээнд иргэд олон нийтэд мэдээлэл өгч, шүүхэд хэрхэн хандах,  өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах гарын авлага, брошюр тарааж, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга зохион байгууллаа.

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 

 

 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив