Сургалт зохион байгууллаа

authoradmin date8-11-2019, 09:56 categoryМэдээлэл 15 Үзсэн

Сургалт зохион байгуулла
Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны төлөвлөгөөнд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр тусгагдсан ажлын нэг болох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт бие хамгаалах анхан шатны сургалтыг 2019.11.07-ны өдөр аймгийн цагдаагийн газар дээр зохион байгууллаа. 
Сургалтыг цагдаагийн газрын нийгмийн хэв журмыг хамгаалах тасгийн ахлах байцаагч цагдаагийн ахмад М.Ойдовцэрэн, цагдаагийн дэслэгч, бие хамгаалах урлагийн багш  Б.Баясгалан удирдан явуулж шүүгч, нарийн бичгийн дарга нарт гэнэтийн болзошгүй халдлагын үед өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, мөн бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрхэн хадгалах, хамгаалах,  тэдгээрийг хэрэглэх талаар анхан шатны мэдлэг олгож, дадлага сургуулилт хийлээ.

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 

 




Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив