Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн сургалт зохион байгууллаа

authoradmin date15-01-2020, 09:16 categoryМэдээлэл 38 Үзсэн

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалт
зохион байгууллаа

Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газраас 2020 онд Сүхбаатар аймгаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийг чадавхижуулах, шүүх хуралдаанд оролцоход бэлтгэх, мэдээ, мэдээлэл, дадлага олгох,  шүүх болон шүүн таслах ажлын талаар төсөөлөл суулгах зорилгоор иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулах ажлын хүрээнд тус шүүхийн тамгын газрын даргын баталсан "Иргэдийн төлөөлөгчид сургалт хийх нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу дотооддоо хөтөлбөр, удирдамж гарган түүнийхээ дагуу уулзалт, сургалтыг зохион байгуулав.


Төлөвлөгөөний дагуу Баруун-Урт сумаас сонгогдсон  105 шүүхийн иргэдийн төлөөлөгчид урилга, гарын авлага хүргүүлж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэдийн төлөөлөгч нарт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо” сэдвээр мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Наранцэцэг, "Нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх”, "Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журам”-аар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Баярбаатар нар  тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд сургалтыг зохион байгууллаа. 
Мөн сургалтын үеэр шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, гарын авлага тарааж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк  зэргийг тус тус танилцуулж, 2020 онд сонгогдсон нийт иргэдийн төлөөлөгч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөж, шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүслээ.

 

 

 




Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив