ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

authoradmin date24-01-2020, 09:19 categoryМэдээлэл 42 Үзсэн

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан Хяналт-шинжилгээ үнэлгээний ажлын хэсэг 2020.01.23-ний өдрөөс 2020.01.24-ний өдрүүдэд тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийлээ. 
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн хүний нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг, Дотоод аудитын референт Ж.Онон, Эрүүгийн хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Амарсанаа, мэдээллийн технологийн хэлтсийн референт Э.Лхагва-Очир, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын референт Р.Ичинхорлоо нар багтаж шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүх, шүүүгчийн аюулгүй байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, албан хэрэг хөтлөлт, архивын баримтын бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, мэдээллийн технологийн үйл ажиллагаа, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ. 
Ажлын хэсэг хяналт шинжилгээ үнэлгээний тайлангаа тус шүүхийн шүүгч ажилчдад танилцуулж, "Тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг хэвийн хангалттай ажиллаж байна” гэж дүгнэн цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгч ажиллав. 

 

 

 

 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив