Сүхбаатар аймгийн
Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг шүүгчийн болон хуульчийн сонгон шалгаруулалтад бэлдэж
байгаа хүмүүст зориулж, 2022 оны 4, 5 дугаар саруудад цуврал байдлаар
иргэний эрх зүйн 10 цагийн сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу
2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр "Бусдын
эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүйн
харилцаа" сэдэвт сургалтыг лекц, бодлого бодох, харилцан ярилцах, тест
бөглүүлэх хэлбэрээр зохион байгууллаа.