Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газраас "Шүүгч, шүүхийн аюулгүй байдал”-ыг хангах, хамгаалах ажлын хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмын тасгийн шүүгч, шүүхийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Батхүү нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр "Шүүгчийн тусгай хэрэгсэл хэрэглэх тухай ” сургалтыг зохион байгуулж, уг сургалтаар эрэн сурвалжлах, албадан ирүүлэх ажиллагааны талаарх мэдээллийг танилцууллаа.