Архивын хураамжийн хэмжээ

 
ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
 
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016.02.15-ны өдрийн А/16 тушаалаар Шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх хураамжийн хэмжээг баталсан. Хураамжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 100900005001 тоот дансанд төвлөрүүлэхээр тогтсон байна. Тушаал 15-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн болно.

1. Шүүхийн шийдвэр, Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол болон Захиргааны бусад акт хуулбарлахад хуудасны нэг тал нь 500 төгрөг
2. Хэргийн оролцогч баримттай танилцахад хавтас хэрэг 5.000 төгрөг
3. Лавлагаа өгөх /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх тендертэй холбоотой асуудлаар болон бусад/ нэг удаа 10.000 төгрөг
4. Иргэн Захиргааны хэрэг баримтыг судалгаа шинжилгээны ажилд ашиглуулах 5.000 төгрөг
5. Материал хувилж олшруулахад нэг нүүр нь 200 төгрөг