Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт зохион байгууллаа

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр "Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-ийн урлагийн танхимд  Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгч нарт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”,нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар сургалт зохион байгуулав.
Сургалтыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр нар явуулж, сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Шүүгч Д.Сугар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.

Мөн мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага тарааж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк   тус тус танилцуулж, 2016 онд сонгогдсон нийт иргэдийн төлөөлөгч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөж, шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүслээ.

 


 


 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив