“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд хүрч үйлчлэлээ.

"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 
иргэдэд хүрч үйлчлэлээ.


"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн тамгын газраас Сүхбаатар сумын иргэд, албан байгууллагын ажилтан, албан хаагч нарт  2016 оны 04 сарын 20-ны өдөр Соёлын төвд уулзалт зохион байгууллаа.
Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Дэлгэрхишиг "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль”, иргэдийн төлөөлөгчид хөлс олгох, сонгон шалгаруулах журмуудаар, шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр "Шүүхэд өргөдөл, нэхэмжлэл хэрхэн гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч  хэрхэн томилох тухай”, "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”, "Эвлэрүүлэн зуучлалд хэрхэн хандах  вэ " сэдвүүдээр тус тус мэдээлэл хийлээ. Хамрагдсан нийт 150 гаруй иргэдийн төлөөлөл болгож 30 иргэнээс    санал асуулга авч, гарын авлага тараалаа. 


Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Сүхбаатар сумын ерөнхий боловсролын ахлах ангийн 90 гаруй  сурагчдад Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунбаяр "Гэмт хэргийн тухай ойлголт”, Насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогчийн тухай "  сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

 

“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн  иргэдэд хүрч үйлчлэлээ.

 

“Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн  иргэдэд хүрч үйлчлэлээ.

 




 







Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив