Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилчдын ажил мэргэжил, спортын наадмын хошой аварга боллоо.

Хэнтий аймгийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан "Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг” 2016 оны 04 дүгээр сарын 29-30, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод  Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар болон тус аймаг дахь  анхан шатны шүүхүүд амжилттай зохион байгууллаа. 
Уралдаан тэмцээнд:   Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Бор-Өндөр суман   дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгч, тамгын газрын ажилтнууд спортын 7 төрөлд  авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорьж өрсөлдлөө. 
Манай баг тамирчид бүтэн 3 өдрийн турш хурдтай, хүчтэй, авхаалж,  самбаатай  байж "Зүүн бүсийн шүүхүүдийн шүүгч, ажилтнуудын ажил мэргэжлийн уралдаан, спортын өдөрлөг”-ийн шилдэг шүүх, тамирчид нь байж чадсан нь бидний бахархал юм. 
Уг тэмцээн уралдаан нь  2 дахь жилдээ зохион байгууллагдаж байгаа бөгөөд зүүн бүсдээ 2 жил дараалан манай хамт олон манлайлж тэргүүн байр, "Цом”-ын эзэн болсондоо баяртай байна. Ийнхүү амжилтаа бататгаж хошой цомын эзэн болоход   манай баг тамирчдын хүчин зүтгэл, сэтгэл нэг байсныг дурдах нь зүйтэй байна. 

Ингээд 2 жил дараалан  шилдэгээр тодорсон оюунлаг, хурдтай хүчтэй тамирчдыг онцолбол:
1.Ажил мэргэжил ур чадварын  уралдаанд : Сүхбаатар аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Батсүх овогтой Цолмон 1 дүгээр  байр, Сүхбаатар аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Баярбаатар 2 дугаар байр,

 


2.Ширээний теннисний эмэгтэй төрөлд: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Энэбиш овогтой Цолмон 1 дүгээр байр,
- Ширээний теннисний эрэгтэй төрөлд: Сүхбаатар аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян 2 дугаар байр,

 

 


3. Хийн буудлагын  эрэгтэй төрөлд : Сүхбаатар аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цамба овогтой Эрдэнэзуу 1 дүгээр байрыг,

 


-Хийн буудлагын эмэгтэй төрөлд : Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Батсүх овогтой Цолмон 2 байрыг,
4. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бавуу овогтой Цэрэнханд ахлагчтай ахлагчтай баг 1 дүгээр байр,

 

 


5. Гар бөмбөгийн эмэгтэй төрөлд:Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бавуу овогтой Цэрэнханд ахлагчтай эмэгтэй баг 1 дүгээр байранд  тус тус шалгарч, багийн нэгдсэн дүнгээр манай баг тамирчид 1 дүгээр байр эзэлж,  үүрд хадгалах "Цом”-ын эзэн боллоо. 

 

 


Ийнхүү амжилтаа бататгаж, амжилт гаргахад гүн туслалцаа үзүүлсэн бусад шүүгч, захиргааны ажилтан албан хаагч нартаа талархал илэрхийлье.

 

 

 

 

 


Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив