Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ганцаарчилсан сургалт зохион байгууллаа.


Шүүхийн  иргэдийн төлөөлөгчид ганцаарчилсан
сургалт зохион байгууллаа.

2016 оны 05 дугаар сарын 13-ний өглөө 09 цагт  шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн  Ж.Дэлгэрхишиг  107 тоот өрөөнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.Наранцэцэг, Х.Өнөрзаяа нарт "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”,нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар  ганцаарчилсан сургалт зохион байгуулав.

Мөн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч нар дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч нартай харилцан ярилцлаа.
Түүнчлэн  тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага тарааж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк   тус тус танилцуулж, шүүх хуралдаанд идэвхтэй оролцохыг хүсэж, шүүхийн шинэчлэл нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон таны оролцоо, идэвхээс их шалтгаалах тул сонгогдсон шүүх хуралдаандаа идэвхтэй, хариуцлагатай оролцохыг хүслээ.  

 

 

 

 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив