Иргэдийн төлөөлөгч Ш.Баасансүрэн надад олон анхдагч зүйл их байлаа

          Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож  шүүх хуралдаанд оролцсоноор надад олон анхдагч зүйл их байлаа.


Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Би 2017 оны 02 сарын 15-ны өглөө 0830  минутад Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон  Найрамдал гэдэг хүнд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо

Миний бие Сүхбаатар аймгийн унаган иргэн боловч аймгийнхаа шүүхээр орж  байгаагүй юм байна. Харин шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж, иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцох болсноор жирийн амьдралынхаа төлөө зүтгэж хөдөлмөрлөж яваа иргэн бидэнд шүүх гэж байгууллагын ерөнхий болон шинэтгэлийн талаарх олон олон шинэ мэдээлэл олж авах, танилцах  боломж бий болсон нь анхдагч зүйл байсан.

Надад иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдээллийг шүүхийн мэргэжилтэн нь утсаар мэдэгдэж, дуудсанаар шүүх дээр хүрэлцэн ирсэн. Улмаар надад ямар үүрэг хүлээж, эрх эдэлж орох, яаж дүгнэлт гаргах, хэнтэй уулзах хэргийн материалтай хэрхэн танилцахаас эхлээд бүхий л зүйлийг хэлж, зөвлөж ,мэдээлэл өгснөөр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход  ямар ч хүндрэл бэрхшээл гарсангүй.

Ингээд миний бие шүүх хуралдаанд оролцож тангараг өргөж, шүүх хуралдааны явцыг нүдээр харж суулаа. Ингэхдээ талуудын тайлбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргийг маш анхааралтай сонсож суулаа. Хамгийн сүүлд хэргээ шийдүүлж байгаа хүн маань гэм буруутай эсэх талаар хараат бусаар  дүгнэлт гаргах хариуцлагатай ажлыг гүйцэтгэлээ. Энэ ажил бас анх удаа байсан. Миний бие дүгнэлтээ үнэн зөв гаргасан гэдэгтээ итгэлтэй байгаа. Учир нь шүүх хэргээ шийдүүлж байгаа хүний  зүйл ангийн өөрчилж эрүүгийн хуулийн 99-р зүйлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шийдвэл 5 жил хүртэл хорих ялтай юм байна. Тэгэхээр хүнд, хөнгөн гэмт хэрэг гэдгийн ялгааг ерөнхийдөө мэдэж авснаар өөртөө шинэ  мэдээллийг олж авлаа.

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон  та бүхэнд хэлэхэд шүүх хуралдаандаа ирж оролцохыг хүсье. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд бидний идэвх , оролцоо чухал шүү гэдгийг хэлмээр байна.

 

 

 

 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив