ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017 оны  шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчдийн
анхны сургалтаа ганцаарчилсан сургалтаар эхэллээ.


  2017 оны 03 дугаар сарын 13-ний өглөө 09 цагт  шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн  Ж.Дэлгэрхишиг  113 тоот өрөөнд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ц.Уранцэцэгт  "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо”,нөлөөллийн мэдүүлгийг хэрхэн хөтлөх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тангараг өргөх, хөлс олгох журмуудаар  ганцаарчилсан сургалт зохион  байгууллаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгч  дүгнэлт гаргахдаа анхаарвал зохих асуудлын талаар тайлбарлаж иргэдийн төлөөлөгч Ц.Уранцэцэгтээ харилцан ярилцлаа.
Түүнчлэн  тангараг өргөх журмыг тайлбарлан үзүүлж, гарын авлага өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдийн төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн шторк   тус тус танилцуулж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн эрхийг эдлэж, үүргээ хүлээж идэвхтэй оролцохыг хүслээ.
Мөн 2017 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хамгийн залуу, хамгийн идэвхтэй, санаачилгатай байсан Ц.Уранцэцэгийнхээ цаашидынх нь ажил хөдөлмөрт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

 

 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив