ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

 Иргэдийн төлөөлөгч Ж.Тунгалагтуяа 
Шүүх хуралдаанд ард иргэдийн оролцоо чухал шүү. 

Миний бие авто ослын гэмт хэрэгт холбогдсон Г.Гомборагчаа гэдэг хүний  шүүх хуралдаанд  иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. 
Би төрийнхөө сүлдэнд залбиран сүсэглэж, төрийнхөө далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч шүүх хуралдаанд оролцсон нь миний амьдралын бас нэг баяртай, бахархалтай зүйлийн нэг байлаа.
Надад шүүх хуралдаанд суух иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдээллийг шүүхийн мэргэжилтэн нь утсаар мэдэгдэж, дуудсанаар шүүх дээр хүрэлцэн ирсэн. Түүнчлэн шүүх хуралдаанд  ямар эрх, үүрэгтэй оролцох тухай мэдээллийг тодорхой хэлж, өгснөөр шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцоход  ямар ч хүндрэл бэрхшээл гарсангүй. 
Би шүүхийн байгууллагаар үйлчлүүлж байгаагүй болохоор ямар үйл ажиллагаа явуулдаг талаар нарийн ойлголт байхгүй байсан. 
Харин Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэн нь шүүхийн шинэтгэлийн давуу тал юмуу даа гэж дүгнэлээ. Учир нь иргэдийн оролцооны дэмжлэгтэйгээр шүүхийн үйл ажиллагаа нээлттэй, хүртээмжтэй, ард иргэдэд улам ойр дөт болж байгаад иргэн хүний хувьд сэтгэл хангалуун байна.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн оролцоо чухал шүү гэдгийг хэлмээр байна.

 



Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив