СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

authoradmin date16-09-2017, 12:10 categoryЗХАШШ-ийн мэдээ, тайлан 371 Үзсэн

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны хагас жилд нийт 39 нэхэмжлэл хүлээн авснаас 7 нэхэмжлэлийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзаж 22 хэргийг хянан шийдвэрлэснээр тайлангийн эцсийн байдлаар 11 хэргийн үлдэгдэлтэй байна. 
Өнгөрсөн онтой харьцуулж үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүлээн авсан нийт  нэхэмжлэл 27 буюу 225 хувиар,  хэрэг 6 буюу 75 хувиар  тус тус өссөн байна. 
Төрийн албаны маргаантай холбоотой хэрэг урьд  онд шийдвэрлээгүй бөгөөд энэ оны хагас жилийн байдлаар төрийн албаны холбоотой маргаан нэлээдгүй ирсэн нь  шийдвэрлэсэн хэрэг  өсөхөд голлон нөлөөлж, уг маргаантай холбоотой 12 хэргийг шийдвэрлэжээ. 
Шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийн 9.1 хувь буюу 2 хэргийг газрын маргаан, 54.5 хувь буюу 12 хэргийг төрийн албаны маргаан, 4.5 хувь буюу 1 хэргийг  татварын маргаан, бусад  маргаан 7  буюу 31.8 хувийг  эзэлж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 22 нэхэмжлэлийн 2 сая 457 мянга 000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд төвлөрүүлсэн ба 3 нэхэмжлэлийн 210 мянга 600 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгожээ. 
Тус шүүх нь  нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 22, шүүгчийн тоо 3, нэг шүүгчид 7.3 хэрэг ногдсон байна. 





Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив