Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жил, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг угтан "Эссэ" бичих уралдаан зохион байгууллаа

authoradmin date8-04-2016, 05:26 categoryЗХАШШ-ийн мэдээ, тайлан 635 Үзсэн

 Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жил, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхүүдийн Тамгын газраас хамтран "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүй”, "Өглөө бүрийг шинэчлэлээр угтая” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зарлаж дүнгээ гаргалаа.
Уралдаанд оролцогчдоос ирүүлсэн эссэг хэлбэрийн шаардлага, сэдвийн хүрээнд асуудлыг ойлгомжтой байдлаар товч тодорхой томъёолсон байдал, олон улсын туршлага, хандлагыг харьцуулан үнэлж дүгнэн, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, оновчтой санал дэвшүүлсэн байдал зэргийг шалгуур үзүүлэлт болгон бичсэн эссэтэй танилцах, илтгэх ур чадвар гэсэн 2 үе шаттайгаар дүгнэн шалгаруулалтыг явуулснаас өөрсдийн оюуны хүчээ сорьж:
"Тэргүүн” байрыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ц.Энх-Амар эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар
"Дэд” байрыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар

"Тусгай” байрыг Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Алтанцэцэг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус  шагнагдлаа. 


 

 

 


 

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив