2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тойм

authoradmin date16-03-2018, 05:02 categoryЗХАШШ-ийн ШХ-ны тойм 291 Үзсэн

1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 5 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Б.Ангирагсайханы нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Мэдээлэл сүлжээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж өгөх-ийг хүссэн захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив