"Хангайн хятруун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газар, БСШУСЯ/201801235 дугаартай тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан "Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Сургуулийн барилга 960 суудал /Сүхбаатар, Баруун-Урт сум/ БСШУСЯ/201801235 дугаартай тендер шалгаруулалтад үнэлгээний хорооноос Эм Би Би Си ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тойм бичсэн: ШХНБД С.Бат-Очир