Шүүхийн процессын тойм

authoradmin date16-01-2023, 04:55 categoryЗХАШШ-ийн ШХ-ны тойм 26 Үзсэн

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтны
шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй


Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  122/ШЗ2022/00109 
Шүүхийн процессын тойм: №01, 2023.01.11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.


Мэргэжлийн хяналтын улсын байцаагч "Түшиг” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан үндэслэлээр торгож, байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийтгэл оногдуулсан, уг шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг "Түшиг” ХХК тогтоосон хугацаанд төлөөгүй байна. 
Мэргэжлийн хяналтын улсын байцаагч гаргасан шийдвэрээ албадан гүйцэтгүүлэхээр Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргажээ. 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй, биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны хүсэлтийг үндэслэн шүүх албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр заасан байдаг. 
Энэ тохиолдолд, шүүх мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргаж, гүйцэтгэх хуудас бичив. 


СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив