ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ

authoradmin date13-03-2023, 14:32 categoryЗХАШШ-ийн ШХ-ны тойм 38 Үзсэн

ХУУЛИАР ЭРХ ОЛГОГДООГҮЙ АСУУДЛААР ГАРГАСАН 
ШИЙДВЭР ИЛТ ХУУЛЬ БУС БӨГӨӨД АНХНААСАА ГАРААГҮЙД ТООЦОГДОНО 


Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2018.01.05-ны өдрийн 122/ШШ/2018/0001
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шүүхийн шийдвэрийн тойм: №02, 2023.03.13
Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Нэгдсэн эмнэлгийн дарга Г-г  мэргэжил, ур чадварын хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 
Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь "харьяа нэгдсэн эмнэлгээс бусад” эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх эрхтэй.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Төрийн болон орон нутгийн өмчит ... нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн дарга хэрэгжүүлнэ”, 16.4-д "Эмнэлгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно” гэж тус тус заасны дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудал нь тус эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээний асуудал болжээ.
Шүүхээс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г-г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус гэж дүгнэж, Г-г аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. 

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn 

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа





Сэтгэгдэл

*





Полужирный Наклонный текст Подчёркнутый текст Зачёркнутый текст | Выравнивание по левому краю По центру Выравнивание по правому краю | Вставка смайликов Вставка ссылкиВставка защищённой ссылки Выбор цвета | Скрытый текст Вставка цитаты Преобразовать выбранный текст из транслитерации в кириллицу Вставка спойлера

* :

Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив