Уншиж байна...
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах  чиглэлээр 2023 онд хийсэн ажлын тайланг танилцууллаа
2024-01-09 00:00:00
301

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасаг шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр 2023 онд хийсэн ажлын тайланг тус шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилчдад  танилцууллаа. 
Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах  чиглэлээр хийсэн ажлын тайланг  Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч цагдаагийн ахлах дуслэгч Э.Батцэнгэл танилцуулж, шүүгч ажилчдын санал хүсэлтийг сонсож, 2023 оны төлөвлөгөөгөө танилцуулан, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

Тус тасаг нь 2023 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн  861 шүүх хуралд журмын дагуу шүүх хуралдааны дэг сахиулж, 3095 иргэний бичиг баримтыг шалгаж шүүхийн байранд нэвтрүүлэн, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхгүй байгаа хэргийн оролцогчийг албадан ирүүлэх 36 захирамжид ажиллагаа явуулсан байна. Мөн хэргийн оролцогчийг эрэн сурвалжлах 22 захирамжид ажиллагаа явуулж 22 шүүгчийн захирамж хүлээн авснаас 19 этгээдийг холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож шийлвэрлэсэн байна.

 

 

Эхлэлд очих