ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 93 дугаар зарлигаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон О.Мөнхзулын "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын арга хэмжээг 2025 оны 07 сарын 24-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.
Арга хэмжээг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд нээж, тус шүүхийн Тамгын газрын дарга С.Баянмөнх шүүгч О.Мөнхзулын намтрыг товч танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн тангараг өргөв.
Ёслолын арга хэмжээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, урилгаар Сүхбаатар аймгийн Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөлийн удирдлага, ахмад шүүгчдийн төлөөлөл, шүүгчийн гэр бүлийнхэн оролцож, тангараг өргөсөн шүүгчид баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.